Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Далайгаас гаргасан Севол хөлгийг эх газарт хүргэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гурван жилийн өмнө далайд живсэн Севол хөлгийг тээвэрлэсэн ачааны хөлөг онгоц өнөөдөр үдээс хойш Мокпо боомтод иржээ. Ийнхүү живснээсээ хойш 1,081 хоногийн дараа эх газарт ирж байгаа нь энэ юм.

Өглөөний 07:00 цагт хөдөлсөн хөлөг өдрийн 13:15 цагт боомтод ирснийг Далай тэнгис, Загас агнуурын Яам мэдээлжээ. 6,800 тонн жинтэй, 145 метр урт хөлгийг эрэг дээр гаргасны дараа ариутгалын ажил эхэлнэ. Түүний дараа шинжээчид хөлгийн дотор талаас сураггүй байгаа есөн хүний цогцсыг хайх юм.

 

Хэрвээ эндээс ямар нэг ул мөр олдохгүй бол Севолын живсэн газрын далайн ёроолд радараар хайлт хийх гэнэ.

Севол хөлөг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд 476 зорчигч тээвэрлэн Чэжү арлын зүгт гарсан юм. Тэдний ихэнх нь аялж явсан дунд сургуулийн сурагчид байв. Маргааш өдөр нь хөлөг живсэн бөгөөд 300 гаруй хүн живж амиа алдсан байна. Зорчигчдоос 172 нь аврагдсан бол 9 хүний цогцос олдоогүй юм.

 

Эх сурвалж: Korea Herald