Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намын шарилыг Хойд Солонгос руу илгээж, Малайзчууд нутаг буцахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Талийгаач Ким Жон Намын шарилыг Хойд Солонгос руу илгээж, Пьёньянд суугаа Малайзийн есөн иргэн нутаг буцах боломжтой болж байгааг Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр зарлалаа.

Мөн Малайзад суугаа Хойд Солонгосын иргэдийн гарч явах хоригийг зогсоож байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Куала Лумпурын нисэх буудалд хорлогдсон Ким Жон Намын шарилыг төрсөн нутаг Хойд Солонгос руу нь илгээх хүсэлтийг түүний гэр бүлийнхэн Малайзийн талд ирүүлжээ.

Хойд Солонгосыг орхиж явахыг нь хориглоод байсан Малайзийн есөн иргэн өчигдөр орой Пьёньянаас нисэж, өнөөдөр өглөө Куала Лумпурт буухаар болсныг мөн мэдээлсэн юм.

Ингэснээр нэг хэсэг муудаад байсан Хойд Солонгос-Малайзийн харилцаа тогтворжиж эхэлж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post