Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Galaxy S3-аа iPhone-оор сольжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер сүлжээгээр бодлогоо зарлаж, дайснуудтайгаа тэмцдэг өвөрмөц арга барилтай.

Түүний жиргээнүүд Андроид гар утаснаас хийгдэж байгаа нь мэдэгддэг байсан юм. Тэгвэл Цагаан ордны сошиал медиа хариуцсан захирал Дэн Скавино өчигдөр Трампыг iPhone хэрэглэж эхэлснийг мэдээлжээ.

Өмнө нь Нью-Йорк Таймс сонин Дональд Трампыг хуучин Samsung Galaxy S3 утас барьж байгааг нотлоод, энэ нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд эрсдэл дагуулж байгаа тухай бичиж байв.

Учир нь Galaxy S3 гар утас нь хэт хуучирсан тул үйлдвэрлэгчээсээ аюулгүй байдлын програмын шинэчлэл хүлээж авахаа болиод удаж байгаа. Түүн рүү алсаас нэвтэрч ороход тун амарханд тооцогддог юм.

Ажиглагч нарын баталж байгаагаар Трампын гуравдугаар сарын 25-нд хийсэн жиргээ нь түүний хамгийн сүүлийн Андроид утаснаас хийсэн жиргээ байжээ. Түүнээс хойш iPhone утсаар жиргэж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider