Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим ертөнцөд хууран мэхлэх аливаа үйлдэлд автахгүй байхыг зөвлөлөө

ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Орчин үед бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа, зар сурталчилгааны салшгүй нэг хэсэг нь олон нийтийн сүлжээ, цахим ертөнц болсон.

Зарим аж ахуйн нэгжүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан байр, машины хонжвор бүхий уралдаан зарлаж, шалгаруулалтгүйгээр орхиж байгаа тухай иргэдээс тус газарт гомдол ирүүлэх боллоо. 

Гомдлын мөрөөр судалж үзэхэд тухайн асуудал нь Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын /ШӨХТГ/ хяналт тавих асуудал биш боловч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дараахи сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлж байна. 

Олон нийтийн сүлжээнд хуудас үүсгэж тухайн хуудсанд хандалт хийн, бусдад түгээснээр өндөр хонжвор бүхий уралдаанд оролцож азтан болох боломжтой гэх зарыг түгээж байгаа үйлдэл нь иргэдийг төөрөгдүүлж, олон мянган иргэдийн хандалтыг авч, хуудсаа хөгжүүлэх, улмаар тухайн хуудсыг өөр үйл ажиллагаанд ашиглах зорилготой зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй байна. 

Сэрэмжлүүлэг
Тиймээс иргэд олон нийтийн сүлжээ, цахим ертөнцөд хууран мэхлэх аливаа үйлдэлд автахгүй байх мөн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагатай холбоотой мэдээ мэдээлэлд онцгойлон анхаарах, олон нийт, харилцагч, хэрэглэгчдэд энэ талаар бодит мэдээлэл өгч ажиллахыг зөвлөж байна.

Холбогдох утас: 51-263675, 1800-1284

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР