Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S8 загварыг танилцуулахын өмнөхөн Самсунгийн дэлгүүрт гал гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг компани өнгөрсөн онд Galaxy Note 7 гар утасныхаа доголдолтой зай тэжээлээс болоод галын осолтой нэг хэсэг холбогдсон билээ.

Тэгвэл тус компанийн Сингапур дахь шоурүүмд өчигдөр гал гарсан тухай Channel News Asia суваг мэдээлжээ. Сингапур хот улсын зүүн хойд дүүрэгт орших худалдааны төвийн Самсунгийн хэсэгт гал гарснаас зэргэлдээх дэлгүүрүүдийг нь түр хугацаанд хаахад хүрсэн байна.

Галын дараа Самсунгийн гаргасан мэдэгдэлд үйлчлүүлэгч, ажилчидтай холбоотой хохирол гараагүйг баталжээ. Харин галын шалтгааныг олоогүй байгаа гэнэ.

Галын шалтгааныг олж тогтоох хүртэл дэлгүүр ажиллахгүй болохыг мэдэгдсэн Самсунг үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйжээ.

Бүтэлгүйтсэн Galaxy Note 7 загварын дараа Самсунг Galaxy S8 загвараа өнөө маргаашгүй зарлах гэж байгаа юм.

Самсунгийн үнэнч хэрэглэгчид шинэ загварыг дахин ”шатахгүй” байх гэж найдлага тавьсаар хүлээж байна.

 

Эх сурвалж: TheNextWeb