Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОТ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны эхэн үеэс тогтвортой түвшинд хүргэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

"Оюу толгой" компани 2016 оны гүйцэтгэлийн тайлан, 2017 оны төлөвөө танилцууллаа. Тайланд дурдсанаар 2017 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 130,000-160,000 тонн зэс, 100,000-140,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

Жилийн туршид, ил уурхайн 4 болон 6 дугаар үе шатуудаас үргэлжлүүлэн олборлолт хийж, мөн хүдрийн овоолгоос боловсруулалтанд авч ашиглахаар төлөвлөжээ.

Зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга тал хувиар буурах төлөвтэй байгаа тул үйлдвэрлэлийн төлөв 2016 оныхтой харьцуулахад буурсан.

Капиталын хөрөнгө оруулалтын зардлын мөнгөн зарцуулалт 2017 онд ил уурхайд 100 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар байх төлөвтэй байгаа юм байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нь капиталын зардал болон НӨАТ-ыг агуулжээ. 

Үндэсний ханган нийлүүлэгчдийн тендерт оролцох оролцоог дэмжихийн тулд “Оюу толгой” компани тендерийн үйл явцын хугацааг уртасгасан нь хөрөнгө оруулалтын зардлын хугацааг бага зэрэг сунгахад нөлөөлсөн байна.

Компани 2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны эхэн үеэс тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлөвөө хадгалж буйгаа мэдэгдлээ.