Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ялалт: Иргэний хяналттай улс төрийн тогтолцоог бий болгох зорилготой шинэ нам байгууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдаж олон намын тогтоцоог хүлээн зөвшөөрсөн 1992 оноос хойш 25 жилийн дараа 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Монголын Хүний төлөө нам үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Сүүлийн 20-иод жил бид иргэний нийгмийн байгууллагын чиглэлээр судалгаа хийж, хууль зүй, эдийн засаг, улс төрийн дүгнэлтүүдийг хийсэн.

Үүний үндсэн дээр бид Монгол Улсад улс төрийн эв нэгдлийг эрэлхийлсэн, төрөөс хараат бус иргэний хяналт бүхий улс төрийн тогтолцоог бий болгох зорилготой шинэ намыг байгуулах шаардлагатай юм байна гэж үзээд “Монгол хүний төлөө нам” нэртэй 25 дахь намыг үүсгэн байгууллаа. 

Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр бидний үйл ажиллагааг баталсан. 

Бид цаашид иргэд олон нийттэйгээ хамтран ажиллана гэж бодож байна. Бид төрийг сайн байлгахын төлөө нэгдэж, үйл ажиллагаа явуулах гэж байгаагаагаараа онцлогтой гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн Хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байтал мөнгөгүй хүн хэн ч биш, юу ч хийж чадахгүй гэсэн эндүү ташаа ойлголт нийгэмд бугшсан байгаа учраас үүнийг бид таслан зогсоох ёстой.

Бид эх орондоо элбэг хангалуун, эв нэгдэлтэй, эзний ёсоор амьдрахыг хүсч байна. Тиймээс бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Монгол хүний төлөө намын дүрэм

  • Бид 25 жилийн хугацаанд идэвхтэй ажиллаж 2042 онд ард түмнээрээ үйл ажиллагаагаа дүгнүүлэн цаашид ажиллах эсэхээ шийдүүлнэ.
  • Бид намын ээлжит Их хурал, Бүгд хурал, Бага хурлаа тогтоосон хугацаанд тогтмол зохион байгуулахаар дүрмэндээ тусгасан.
  • Бид 2017 арванхоёрдугаар сарын 10-ны өдөр анхдугаар Их хурлаа зохион байгуулж, намын удирдлагаа тоггвортой байлгах үүднээс 2033 он хүртэл Анхдугаар Их хүрлын төлөөлөгчдөөсөө намын даргаа сонгож байхаар зохицуулсан.
  • Бид олон нийтийн эв нэгдлийг бэхжүүлж хэн нэгнээс хараат бус санхүүжилтын найдвартай эх үүсвэрийн төлөө ажиллана.