Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи Европын Холбооноос гарах хүсэлтээ өнөөдөр гардуулна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Их Британий ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр буюу Мягмар гарагт Европын Холбооноос гарах хүсэлтэд гарын үсэг зурлаа. Тэрээр энэхүү түүхэн үйл явдлыг гэрчилж, Даунинг Стрит дэх байрандаа гэрэл зураг татуулсан байна.

Энэ захидлыг өнөөдөр Европын Комиссийн ерөнхийлөгч Дональд Тускад тус холбоон дахь Британий элч Сэр Тим Барроу гардуулж өгөх юм.

Ингэснээр Нэгдсэн Вант Улсын Европын Холбооноос гарах ажиллагаа албан ёсоор эхэлж, хоёр жилийн дотор дуусах ёстой. 2019 оны гуравдугаар сараас хэтрэхгүйгээр Британи-Европын Холбоо ямар нөхцөлтэйгээр салахаа хэлэлцэж тохиролцох юм.

Парламентад хандаж үг хэлэхдээ Тереза Мэй улс орноо нэгдмэл байж, 28 улсаас бүрдсэн Европын Холбоог орхисны дараа жинхэнэ глобал Британийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

“Бид бол бахархам түүхтэй, гэрэлт ирээдүйтэй нэгдмэл үндэстэн. Харин одоо Европын Холбоог орхин гарах шийдвэрт хүрснээр бид улам бүр нэгдэх цаг ирлээ” гэж Мэй хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider