Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Том Хиддлстон: Бартаа саад тулгарсан ч, Марвелын том аялалд гарсан

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 3 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Их Британийн алдартай жүжигчдийн нэг яах аргагүй Том Хиддлстон. Энэ онд гэхэд түүний тоглосон хоёр ч уран бүтээл нээлтээ хийх бөгөөд Kong: Skull Island кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд байгаа юм. Харин Марвелын цуврал “Thor: Ragnarok” ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх аж. Ингээд жүжигчин залуугийн уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн товч ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Дахиад Крис Хемсворт, найруулагч Тайка Вайтити нартай “Thor: Ragnarok”-ын зураг авалтаар дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд ажиллах ямар байв даа?

-Дөрвөн жилийн дараа дахин Локигийн дүрд хувирах сайхан байна. Хамгийн сүүлд 2013 онд л зураг авалтын үеэр Локигийн хувцсыг өмсөж байсан. 

-Тийм үү. Крис Хемсворттой хамтарч ажиллах ямар байдаг вэ?

-Кристэй хамтарч ажиллах сайхан байдаг шүү. Хамгийн анх түүнтэй 2009 онд Английн Кеннет Бранагийн гэрт уулзаж, бидний жүжигчдийн уран бүтээлийн аялал эхэлж байлаа. Хэдий бидэнд бартаа саад тулгарсан ч,  түүнтэй хамт Марвелын асар том аялалд гарсан даа. 
Тэр долоо хоногт Энтони Хопкинс бас зураг авалтад оролцсон юм. Тайка Вайтити авьяастайн дээр бусдыгаа хүндэтгэдэг. Өөрөө ч их ажилладаг, сонирхолтой хүн шүү. Хэрэв түүнийг мэдэхгүй бол “What We Do in the Shadows”, “Hunt for the Wilderpeople” киног нь заавал үзээрэй. Сэтгэл хөдөлж байна. Бид бүгдээрээ л киногоо тэсэн ядан хүлээж байна. Мэдээж, бидний ажил одоо дөнгөж л эхэлж байгаа. 

-Киноны ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Арваннэгдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. 

-Удаан үргэлжлэх нь ээ. Энэ өвлийг Австралид өнгөрүүлсэн. Английн өвөлтэй харьцуулахад, бараг хэд дахин тав тухтай байсан байх?

-Бүх хүн л энэ талаар ярьж байна шүү /инээв/. Бид Квийнслэндийн эрэгт очсон. Өдөр маш хурдан өнгөрнө. Тэнгэр нь хөх, нар шараад л. Тэндэхийн зун над шиг кельт хүний арьсанд тохирсон юм билээ. Би нэгдүгээр сард “Kong: Skull Island”-ын зураг авалтын ажлаар очсон юм. Маш хөгжилтэй байсан ч, их халуун байсан.   

 

-Чамайг нэлээд бэрх орчинд байгаа гэж бодож байсан шүү. Ширэнгэн ойд киноны зураг авалт болсон учраас Вьетнамд очсон гэж таамаглаж байлаа. Гэтэл халуун зунаар Австралид байсан байна шүү дээ?

-Вьетнамд ч гэсэн очсон. Кино зураг авалтад циркийн жүжигчид хамт явж байсан учраас өөрийгөө азтай гэж бодож байна. Хавайн Оаху, Австралид зураг авсан. Вьетнам дахь зураг авалтыг Ханой, түүний ойр орчимд буюу Ха Лон булан, Нэн Бэн мужид ч очсон. Хүн бүрийн харж байгаагүй байгалийн үзэсгэлэн гагцхүү Вьетнамд л байдаг юм байна гэж гайхширсан. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн. 

Надтай тааралдсан вьетнамчууд бодсоноос ч илүү эрч хүчтэй амьдардаг юм билээ. Бид тэнд очсоны дараа найруулагч Жордан Чарльз Вогет Робертс, Бри Ларсон, Самуэль Жэксон, Алекс Гарсиа бид хэд хэвлэлийн бага хурал зарласан. Вьетнамд суух АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хийсэн л дээ. Тус улсын хувьд маш том үйл явдал болсон. 

Тэнд амьдардаг хүмүүсийн хувьд анх удаагаа л маш их цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болсон нь тэр байсан юм. Тэнд дөрвөн дугуйтай ачааны тэргэнд камер байрлуулаад зорьсон газар руугаа явж байх зуурт зам тавьж өгөөд олон мянган хүн цугларсан байсан ч, цаг гаруйн дараа залхсан хүмүүст их л сонирхолгүй улс шиг санагддаг юм билээ. 

-Чиний тайлбарыг сонсоод төсөөлсний дараа би ч гэсэн Европоос алс хол орших байгалийн үзэсгэлэнг очиж үзэхийг хүсчихлээ. Вьетнамын ширэнгэн ойд байгаа юм шиг санагдлаа шүү. Том, чи нэг талаар зохиолч, бас жүжигчин юм аа. Кино уран бүтээлчийн хувьд маш том чадвар шүү. Хэрэв цаг хугацааны машин байсан бол чи аль үе рүү явах байсан бэ. Мюзикл, эсвэл дэлхийн хоёрдугаар дайны дараах Италийн Неориализм, 1980-аад оны Спилбергийн эрин үед үү?

-Миний одоо ч хүндэтгэдэг хоёр эрин үе бий. Фред Астер, Жинжер Рогерс, Жин Келли нарыг би биширдэг. “We're going to fix it in post”, “Swing Time”, “Singin' in the Rain” байна. Би ийм төрлийн кино уран бүтээлчдийг туйлын хүндэтгэдэг. Өөр төрлийн, өөр тоглолтуудтай. Хоёр дахь нь 70-аад оны үеийнхэн. “East Coast Boys” АНУ-д амжилтад хүрсэн. Тэр үеийн кино ноцтой, реализм сэтгэл хөдлөл өгдөг. “Таксины жолооч”, “Raging Bull” (1980), “Apocalypse of Hell” (1979) гэх мэт. 

-Өөрт тань дасгал хийхийн тулд өглөө эртлэн босох, орой тэдэн цагт унтах ёстой гэх мэт өдөр тутмын мөрдлөг болсон зарчим бий юу?

-Бүх зүйлээ төлөвлөвөл уйтгартай биз дээ. Миний ажил ч гэсэн байнга өөрчлөгдөж байдаг. “Kong: Skull Island” киноны зургийг  гэхэд бараг дандаа гадаа авсан.  Миний дүр Британийн хуурай замын цэргийн тусгай хүчинд ажиллаж байсан хүн. Тэр утгаар хөнгөн атлетикийн тамирчин шиг л байх шаардлага гарч билээ. 

Зураг