Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бүсгүй Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ

Өглөөний сонин
2017 оны 3 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Н.Солонго хэмээх Монгол бүсгүй ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн Залуучуудын холбооны Ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулжээ. Одоогоос гурван жилийн тэртээ ХБНГУ-ын улс төрд анх хөл тавьж, Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн болсон тэрбээр тус улсын улс төрд дээд албан тушаал хашсан анхны Монгол хүн болж байна.

Н.Солонго 2015 оны арваннэгдүгээр сард Холбооны засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Бундестагийн гишүүн ноён Хансёорг Дурц гишүүний туслахаар ажиллаж байжээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Том гүрний улс төрд хөл тавихдаа анх эмээж сүрдсэн. Учир нь би улстөрч биш. Надад нэг давуу тал байсан. Тэр нь юу гэхээр би хүнтэй харилцаж сурсан байсан. Ямар ч хүнтэй би амархан ойлголцдог юм. Энэ чадвар надад хэрэг болсон. Бас миний давуу тал бол ил тод, үнэнээ шууд хэлчихдэг байдал.

Мөн гадаадад нүүдэлчин охин гэдэг тодотгол миний нэрийн хуудас болсон. Баахан шар хүмүүс дунд ази охин сууж байгаа нь гадныхны анхаарлыг өөрийн эрхгүй татсан байх” хэмээн ярьжээ. Н.Солонго Дархан хотод мэндэлсэн. Герман хэлний олимпиадад түрүүлж, оюутан солилцооны хөтөлбөр дагуу Германд очсон байна.

Одоогоос 10 жилийн өмнө Мюнхенд хөл тавьж, эхэндээ цагаачдад герман хэл зааж, германчуудад “Mongolei" сэдвээр лекц уншдаг байжээ. Дараа нь Германы Христийн нийгмийн холбоо намын гишүүн болж, Нийслэлийн иргэний зөвлөлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Зураг