Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN

Улаанбаатар зочид буудалд

10:00 цагт Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн банкны судалгааны нээлт болно. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

11:30 цагт “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд

11:00 цагт Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно.

ЭМЯ-нд

11:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. 

БХЯ-нд 

11:00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна.