Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой болжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулжээ. Авто тээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд ийнхүү цэг тавьж чадлаа.  

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4,500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэдэг байна.

Өнгөрсөн  10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй  ажиллаж байснаас 2,000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан аж. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан.

Харин хоногийн нэгдсэн график мөрдөж эхэлснээр хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой юм байна. 

 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв