Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд орон даяар эхэлнэ.

Харин гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар товлоод байгаа билээ. 

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна.

Сонгуулийн тухай хуульд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна гэж заасан байдаг.

Энэ дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 дугаарт хандаарай.

ЗААВАР /Бичлэг/

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.