Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жагсаалын үеэр Дмитрий Медведев цанаар гулгаж байсан уу?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт олон арван мянган хүн Оросын хотуудад авлигын эсрэг жагсаал хийсэн билээ. Энэ тэмцлийн нэг гол сэдэв нь ерөнхий сайд Дмитрий Медведевийн авлигын дуулиан байсан юм.

Блогчин, сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн авлигатай тэмцэх бүлэг түүний $1 тэрбумын үнэтэй тансаг харшийн талаар мэдээлэл илрүүлснээ тарааж байв.

Харин жагсаал болсон өдөр нэгэн интернэт хэрэглэгч Медведевийн Инстаграм хуудсанд хандаж, “Өдрийг яаж өнгөрөөв?” хэмээн асуусан байна.

Удалгүй хариу ирсэн нь “Муугүй шүү, би цанаар гулгаж байлаа” гээд ард нь нүдээ ирмэж, хэлээ гаргасан эможи дүрс илгээсэн байжээ.

 

Медведевийн хариулт тэр дороо сошиал сүлжээ хэрэглэгчдийн сэтгэгдэлд булуулсан байна. Тэдний зарим нь Медведевийг “зугтах бэлтгэлээ хийж байна” гэж дүгнэсэн бол өөр нэг хэрэглэгч 100 жилийн өмнө хаан ширээгээ алдсан Оросын хаан Николай II-ын зурагтай Медведевийн хөргийг зэрэгцүүлэн нийтэлжээ.

Навальный түүнийг олон тооны буяны байгууллага, сангуудын нэрэн дээр олигархиудаас хандив авах замаар мөнгөтэй болж, үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж тайлбарласан юм.

Дмитрий Медведев өнөөг хүртэл энэ талаар ямар нэг тайлбар биечлэн хийгээгүй байгаа. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч үүссэн дуулианыг “үзэл суртлын дайралт” гэж нэрлэж байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty