Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг хэлэлцэн Монголын Хүний Төлөө Намыг Улсын бүртгэлд бүртгэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

Ингэснээр Монголын хүний төлөө нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 25 дахь нам болж байгаа юм. 

Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улстөрийн 25 нам

 

Д/д

Намын нэр

Намын дарга

Анх байгуулагдсан огноо

Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо

Гишүүдийн тоо

1

Монгол Ардын Нам

/МАН/

М.Энхболд

 

1921.03.01

1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

161,300

2

Ардчилсан Нам /АН/

З.Энхболд

2000.12.06

МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН-ууд нийлсэн, МСДН-ийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн.

УДШ-ийн 2000.12.26-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “Ардчилсан нам”-ын хүсэлтээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэхдээ МСДН-ыг улсын бүртгэлд анх бүртгүүлсэн дугаараар тооцсон байна. /1990.05.25/

150,000

3

Монголын Ногоон Нам /МНН/

О.Бум-Ялагч

1990.05.13

1990 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

2,100

4

Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/

С.Оюун,

Д.Энхбат,

С.Дэмбэрэл

УДШ-ийн 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Иргэний Зориг-Бүгд Найрамдах намыг бүртгэхдээ улсын бүртгэлд анх бүртгүүлсэн дугаараар 1992.04.07-ны өдрөөр тооцсон байна.

Иргэний Зориг, Бүгд Найрамдах намууд нийлсэн, БНН-ын улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн. Тус намын нэрийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2006.3.23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Иргэний Зориг Нам” болгон өөрчлөв.

2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Иргэний Зориг Ногоон Нам” болгон бүртгүүлсэн.

35,000

5

Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

Б.Батболд

1993.12.05

ММТНН, МХӨНН, МТТ намууд нийлсэн.

1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

1,503

6

Монголын Либерал Ардчилсан Нам /МЛАН/

Т.Төмөрмөнх

1998.03.05

1998 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

863

7

Эх Орон Нам /ЭОН/

Б.Эрдэнэбат

УДШ-ийн 1998.12.22-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монголын Ардчилсан Шинэ социалист нам улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан Шинэ социалист намын нэрийг “Эх-Орон-Монголын Ардчилсан Шинэ социалист нам” гэж өөрчилснийг бүртгэсэн.

2005.01.20-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Эх орон” нам гэж өөрчилснийг бүртгэсэн.

160,000

8

Монголын Либерал нам /МЛН/

Намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Амгаланбаатар

1999.12.17

2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

1,300

9

Бүгд Найрамдах Нам /БНН/

Б.Жаргалсайхан

2004.03.15

2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

50,000

10

Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн Нам /МЭҮНН/

Г.Тунгалаггэрэл

2003.12.16

2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

1,069

11

Монголын Социал Демократ Нам /МСДН/

А.Ганбаатар

2004.12.19

2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

3,000

12

Ард Түмний Нам /АТН/

Намын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Наранцогт

2005.12.11

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

11,859

13

Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

М.Энхсайхан

2006.05.19

2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

26,000

14

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам /ЭЧХН/

Ш.Төмөрсүх

2006.10.09

2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

1,600

15

Иргэний Хөдөлгөөн Нам /ИХН/

Б.Батсайхан

2007.08.17

2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

815

16

Хөгжлийн Хөтөлбөр Нам /ХХН/

Н.Зууннаст

2007.10.28

2007 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 05 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

933

17

Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

Т.Оюунаа

2008.02.01

2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

850

18

Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/

Н.Энхбаяр

2011.01.28

2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

35,000

19

Хамуг Монгол Хөдөлмөрийн нам /ХМХН/

С.Молор-Эрдэнэ

2011.09.23

2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

2,000

20

Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/

С.Боргил

2011.11.05

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

1,024

21

Эх Орончдын Нэгдсэн Нам /ЭОНН/

Г.Ганбат

2012.06.20

2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

2,150

22

Монгол Консерватив Нам /МКН/

Н.Дашдаваа

2012.06.20

2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

959

23

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

Ц.Баянбилэг

2015.04.18

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор бүртгүүлсэн.

3,131

24

Ард түмнээ хайрлая нам /АТХН/

Л.Гүндалай

2015.04.20

2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн.

1,388

25  Монголын хүний төлөө нам  Х.Бат-Ялалт 2017.03.27 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор бүртгүүлсэн. 801-ээс дээш

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх