Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн 3.7 сая сонгогчийн мэдээлэлтэй компьютер алдагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Сонгуульд ялсан Кэрри Лам, бусад нэр дэвшигчдийн хамт

Өнгөрсөн Ням гарагт Хонг Конгийн тусгай захиргааны бүс нутгийн удирдагчийг сонгох сонгууль болж, Бээжингийн эрх баригчдын дэмжлэгтэй гэгддэг Кэрри Лам ялснаар тус хот улс анх удаагаа эмэгтэй тэргүүнтэй болсон юм.

Харин сонгуулийн маргааш нь буюу Даваа гарагт сонгуулийн төв байрнаас 3.7 сая сонгогчийн мэдээлэл бүхий зөөврийн компьютер хулгайд алдагдсан нь Хонг Конгийн түүхэнд хамгийн томд орох нууц мэдээлэл алдагдсан хэрэг болжээ.

Алдагдсан мэдээлэл дотор сонгогчдын хувийн мэдээлэл байгаагаас гадна Кэрри Ламд санал өгсөн сонгогчдын нэрсийн жагсаалт байгаа юм байна. Сонгуулийн төв штабын нөөц байранд тооцогдож байсан Лантау арлын AsiaWorld Expo төвийн цоожтой өрөөнөөс хоёр зөөврийн компьютер алдагдсан ажээ.

Цагдаагийн газар хэргийг шалгаж эхэлсэн байна. Сонгуулийн штабынхан одоогоор алдагдсан мэдээлэл тараах оролдлого илрээгүй гээд компьютер дээрх мэдээллүүд кодлогдсон байгаад найдлага тавьж байна гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post