Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Өлзийбаяр: Түрүү булчирхайн томролыг 70-80 хувь эмчлэх боломжтой болсон

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

“Godsend” эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмнэлгийн Эрэгтэйчүүдийн их эмч Н.Өлзийбаяртай ярилцлаа.

-Түрүү булчирхайн томрол юунаас болж үүсдэг юм бэ. Энэ үед ямар хүндрэлүүд гардаг вэ?

-Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг. Өөрөөр хэлбэл, үрийн шингэнийг хуримтлуулж, гадагшлуулах үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгэхээр түрүү булчирхай эрэгтэй хүний хувьд маш чухал эрхтэн. Эрэгтэй хүн нас ахих тусам янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч, томрох тохиолдол илэрдэг.

Түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсдэг. Хэрвээ түрүү булчирхайн томролыг эмчлэхгүй удвал шээсний урсгалд саад учруулж , давсаг цаашлаад бөөрний эмгэг үүсэх аюултай. Сүүлийн үед түрүү булчирхайн томрол дэлхий нийтийн асуудал болоод байна. Учир нь түрүү булчирхай нэгэнт томорсон бол түүнийг эмчлэх боломжгүй байдаг. Тэр дундаа түрүү булчирхайн булчинлаг эдийн томрол хэцүү.

Түрүү булчирхай нэгэнт томорсон бол бид мэс засал хийж, тухайн хүний түрүү булчирхайг авахаас өөр арга байхгүй. Мөн манай улсад түрүү булчирхайн томролтой хүмүүс дурангийн мэс засалд орох нь элбэг байдаг. Гэвч дурангийн мэс засалд орсны дараа булчирхайлаг эд дахин томрох асуудал тулгардаг. Үүнээс болж түрүү булчирхайн давтан мэс засалд орох шаардлага гардаг л даа. Энэ нь хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа болон санхүүд хүндээр нөлөөлдөг.

Сүүлийн үед манай улсын эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн өвчлөлөөс хамааралтай үргүйдлийн асуудал их тулгарах болсон. Түрүү булчирхай нь олон шалтгаанаас болж өвчилдөг. Тухайлбал, бэлгийн замын өвчин, тухайн хүний хувийн ариун цэвэр хүртэл өвчлөх нэг шалтгаан болдог.

-Манайд түрүү булчирхайн өвчлөлийг хэр үр дүнтэй эмчилдэг юм бэ?

-Өмнө нь манай улсад түрүү булчирхайг эмчлэх аргачлал дутуу, хоцронгуй байсан. Тухайлбал, түрүү булчирхайг эмчлэх уламжлалт эмчилгээнд эм болон дусал, тарилга ордог. Гэхдээ энэ эмчилгээ сайн үр дүнтэй байж чаддаггүй. Учир нь тухайн эрхтний онцлогоос хамаарч, эм, тариа бүрэн хүрч үйлчилдэггүй. Түрүү булчирхайн тал хэсэг нь булчинлаг давхаргатай. Түрүү булчирхайн дотор талд 40-50 ширхэг булцуут уутанцар байдаг. Тэр уутанцар дотор тухайн эрхтний бүх үйл ажиллагаа бүрэлдэж байдаг учраас эмгэг өөрчлөлтүүд гардаг.

Тэгэхээр эм болон тарианы эмчилгээ түрүү булчирхайн зузаан булчинлаг давхаргыг нэвтэлдэггүй. Ууж, хэрэглэж байгаа эм тариа булчинлаг давхаргын тал хэсэгт нь шингээд уутанцар дотор ордоггүй. Үүнээс хамаараад эмчилгээ үр дүнтэй байдаггүй. Дээр үед маш урт тариураар булчинлаг эд рүү тарьдаг байлаа.

Гэхдээ аль уутанцарт эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг таамаглаж тариа тарьдаг байсан. Энэ нь оновчтой эмчилгээний арга биш. Учир нь тухайн өвчтөнд маш их зовиуртай эмчилгээний арга л даа. 

-Танай эмнэлэг шинэ төрлийн аппарат оруулж ирсэн гэсэн. Ямар үйлчилгээтэй аппарат оруулж ирсэн бэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратыг Монголд анх удаа оруулж ирсэн. Энэхүү аппаратны тусламжтайгаар түрүү булчирхайг 70-80 хувийн үр дүнтэй эмчлэх боломжтой. Түрүү булчирхайн эмгэг өөрчлөлттэй уутанцар улайж, хавдсаны улмаас шээсний сүв дагуу амсар бөглөрдөг. Харин энэ аппарат нь өндөр давтамжтай цахилгаан соронзонгийн төвлөрөл үүсгэж, уутанцарын бөглөрсөн хэсгийг нээж өгдөг.

Ингэснээр бид аппаратын тусламжтайгаар түрүү булчирхайн эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, түрүү булчирхайн булцуут уутанцар нээгдсэн эсэхийг хянах боломжтой. Ийм аргачлалаар бид түрүү булчирхайг эмчлэх боломжтой болсон.

-Түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратад ороход ямар үнэтэй байдаг вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нэг курс эмчилгээ нь 300 ам.долларын үнэтэй байдаг. Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, нөгөөтэйгүүр ард иргэдийн санхүүгийн байдал муу байгаа учраас бид нэг курс эмчилгээг 250 мянган төгрөгөөр хийж байна.

-Ямар улсад үйлдвэрлэсэн аппарат вэ?

-АНУ-ын Олон улсын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн судалгааны лабораторийн Био электроник судалгааны төв энэхүү аппаратыг анх нээсэн юм билээ. Харин үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх нь АНУ-д, үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг гэсэн үг.

Бид энэхүү аппаратыг БНХАУ-аас оруулж ирсэн. Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид аппаратны эмчилгээнд орсон хүмүүсийг гам сайн барихыг зөвлөдөг. Тухайн хүнд зөвлөгөө өгөхөөс гадна гэр бүлийнх нь хүнд хүртэл зөвлөгөө өгдөг. Гам барьж байх үед хэт халуун ногоо зүйл идэх, архи тамхи хэрэглэхийг хориглодог.

-Зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн хүмүүс та бүхэнд хэрхэн хандах боломжтой вэ?

-Манай “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард, “Авзага трейд”-ийн зургаан давхарт байрлаж байна. Эмчилгээ, оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80123807, 88780665 зэрэг утсаар авах боломжтой.

Зураг