Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер Сити клубийг 35 мянган фунтээр торголоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн холбоо Манчестер Сити клубийг 35 мянган фунтээр торгох шийдвэр гаргажээ. Энэ сарын эхээр премьер лигийн ээлжит тойрогт Ливерпүүлтэй учраа таарсан тоглолтод шүүгчтэй зүй бус харьцсаны төлөө тус клубийг ийнхүү торгосон байна.

Тухайн үед Ливерпүүлийн тоглогч Роберто Фирмино дээр гаргасан алдаа гаргасан гэж үзсэнийх нь төлөө Сити клубийн тоглогчид шүүгч Майкл Оливерийг буруутган зүй бус авир гаргажээ.

Үүнээс гадна холбооны цомын хагас шигшээд Челситэй учраа таарч тоглохдоо уураа барьж чадалгүй зодоон үүсгэх гэж оролдсоных нь төлөө Манчестер Юнайтед клубийг ч 20 мянган фунтээр торгох шийдвэр гаргаад байна.

Эх сурвалж: soccerway.com