Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт ихэнх нутгаар 6-16 хэмийн ДУЛААН байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилан төлвийг гаргажээ. Нийслэл хотод эдгээр өдрүүдэд өдөртөө 6-12 хэмийн дулаан байна. Мөн говийн бүс нутгаар өдөртөө 11-16 хэм хүртэл дулаан байх бол бусад нутгаар 7-12 хэм хүртэл дулаах байх төлөвтэй байна. 

Гэхдээ зарим газраар цас орж, явган шуурга шуурах ажээ. Мөн дулаан өдрүүдэд цас эрчимтэй хайлахыг малчид тээвэрчдэд анхааруулж байна. 

2017 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31,1-нд баруун болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12  градус дулаан байна.