Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгаас V-VI зууны яс мод, XIII зууны шавар бурхны хөл, мутрын хэсэг олджээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багаас археологийн судалгааны шинэ олдвор, үр дүн, дүгнэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол-Япон хамтарсан “Бичээс” төслийн багийнхан 2016 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн Шарга сумын Халзан Ширэг хэмээх эртний туурьт малтлага хийсний үр дүнд XIII-р зууны шавар бурхны хөл, гарын хэсгийг шинээр олжээ.

Япон улсын Рюкокү Их сургуулийн Тариалан аж ахуйн салбарын багш Юүко Наката “Өнөөдрийн бидний танилцуулж байгаа гол олдвор бол Монголын Эзэнт Гүрний үе буюу XIII-р зууны үед хамаарах “шавар бурхны хөл, гарын хэсэг” болон түүнээс өмнөх үе буюу V-VI зуунд холбогдох “яс мод” юм.

V-VI зуунд холбогдох олдвор нь амьтны яс болох нь тодорхой болсон, ямар амьтных гэдэг нь тодорхой бус байна.
"V-VI зуунд холбогдох түүхийн дурсгал олдсон нь маш ховор тохиолдол"
 
Гэрэл зургийг mpa.mn

Олдворын он цагийг тодорхойлохын тулд бид Япон улсад аваачиж, шинжлүүлсэн. Одоогоор буцааж авчраад Шинжлэх Ухааны Академийн Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнд хадгалж байна. 

V-VI зуунд Монголын тал нутгийг захирч байсан угсаатан аймаг нь Түрэг болон Жужан нар юм. Алтай нутаг болох Монголын баруун хэсгээс V-VI зуунд холбогдох түүхийн дурсгал олдсон нь маш ховор тохиолдол.

Ялангуяа Түрэг угсаатанд холбогдох археологийн дурсгал өнөөдрийг хүртэл олдоогүй байсан юм. Тиймээс судалгааны үр дүн түүхийн шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой юм” хэмээн тайлбарлалаа.

Энэхүү төсөл 2001 оноос хойш тус газарт хамтын судалгаа хэрэгжүүлж, уг балгасыг Чингис хааны Төв, Дундад Азид нэвтрэх замын цэргийн түшиц газар Чинхай балгас мөн хэмээн тодруулсан бөгөөд энэ удаа бурхны баримал илрүүлж, тус цэргийн түшиц газар болохоос гадна шашны түшиц газар байсан гэдгийг шинээр тодруулжээ.

"Эрдэнэ зуугаас хамгийн олон бичээсийг олж, илрүүлсэн"
 
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсын Рюкокү Их сургуулийн Утга зохиолын салбарын профессор Хитоши МүраокаБичээс төсөл 1994 оноос хойш өдийг хүртэл 23 жилийн турш үргэлжилж байгаа Монгол Японы хамтарсан төсөл юм.

Бид Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт байгаа Түрэгийн үеэс XIII-р зуун буюу Монголын Эзэнт Гүрний үед холбогдох олон хэлээрх, олон бичиг үсгээрх бичээсүүдийг судалж гаргасан.

Бидний судалгааны үр дүнд 20 гаруй шинэ бичээсүүд олдсон. Монголын газар нутгаас Эзэнт Гүрний үеийн нийслэл хот болох Хар Хорум буюу өнөөдрийн Эрдэнэ зуугаас хамгийн олон бичээсийг олж, илрүүлсэн байна” гэв.

Тус судалгааны баг Японы Рюкокү Их Сургуулийн санхүүжилтээр 2017 онд хээрийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж, Чинхай балгасын тухай цогц судалгаа хийхээр төлөвлөжээ.