Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Универсиад-2017” IV их наадмын нээлт боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдан явагдаж байна. Их наадмын нэгдсэн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Нээлтийн үеэр их наадмын волейболын тэмцээний медальт байрт шалгарсан баг тамирчдын медалийг гардуулан өгөв.

Эрэгтэй баг:

  1. С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС,
  2. Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС,
  3. Ц.Батбаатар дасгалжуулагчтай Их засаг олон улсын их сургууль
     

Эмэгтэй баг:

  1. Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС,
  2. Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС,
  3. Б.Хэрлэн дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид шалгарч, шагналыг Зохион байгуулах хорооны дарга, гишүүд гардуулан өгөв.
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж Гимнастикийн Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний дасгалжуулагчийн 2-р зэрэгтэй, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш, Галбадрахын Ерөөлбат, тамирчинг төлөөлж Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний мөнгөн медальт, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, Ганбатын Мягмарсүрэн нар өргөсөн юм.

Үе тэнгийн оюутан залуучуудаа төлөөлөн ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын дөрвөл, ШУТИС-ийн степ аэробикийн тоглолт зэрэг сайхан тоглолтуудыг өргөн барьжээ. 

Их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээнүүдэд явагдаад байна.

Дөрөвдүгээр сард шатрын төрөл Зууны шатар клубд, ширээний теннисний төрөл Оч спорт клубд, гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд, аэробикийн тэмцээн ШУТИСургуульд, тавдугаар сард модон бөмбөгийн төрөл Монгол шилтгээн дэх Модон бөмбөгийн талбайд, хөнгөн атлетикийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж “Универсиад-2017” IV их наадмын аваргууд тодорч өндөрлөх юм.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг