Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн технологийн чиглэлээр ҮНЭГҮЙ сургалтад хамруулж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "MKIT" сургалтын төвтэй хамтран Монгол залуусыг богино хугацаанд сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна Үндсэн хэрэглээ, Жава хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэбийн дизайн систем админстратор өгөгдлийн сан эдгээр хичээлүүдийг үнэгүй явуулах юм. 

Мөн  "MKIT" сургалтын төвийн дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийг нээн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн сурагчдад Монгол болон Солонгосын зах зээл дээрх ажил олоход нь дэмжлэг үзүүлэх аж.

“MKIT”сургалтын төвийн хөтөлбөр

Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалтад: 

  • 16-аас дээш насны
  • Мэдээлэл технологийн чиглэлээр сурч, ажиллах сонирхолтой
  • Мэдээлэл технологийн чиглэлээр дээд сургууль төгссөн.

Нийт элсэгчдийг сонгон шалгаруулж суралцуулах бөгөөд суралцагчдыг идэвхтэй, хариуцлагатай байлгах үүднээс 200,000 төгрөгний барьцаа аван ирцийн 70% хангасан тохиолдолд буцаан олгох бөгөөд амжилттай суралцсан 5 суралцагчдын барьцаа мөнгийг 50%-иар өсгөж  буцаан олгодог.

Барьцаа мөнгө өгөх боломжгүй сурах эрмэлзлэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад:

  • Барьцаа мөнгө авахгүй
  • Төрийн албан хаагч хувийн байгууллагуудын мэргэжилтэнд  зориулсан мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт.

Оффис хэрэглээ 

  • Сургалтыг зорьж ирсэн хүн бүхэнд нээлттэй үнэ төлбөргүйгээр сургана.

Бүртгүүлэхэд хэрэг болох зүйлс: 

  • Иргэний үнэмлэхний хуулбар 
  • 1% цээж зураг

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулагдаж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Даваа, Лхагва, Баасан гарагийн 18:30-19:50 цагуудын хооронд үнэ төлбөргүй зохион байгуулна.

Сургалтын талаарх мэдээллийг https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ хуудсаар орж үзэх, мөн 80065335 утсаар  лавлана уу.

Сургалтад онлайнаар бүртгүүлэх линк: https://goo.gl/pdoknh

MKIT сургалтын төв нь мэргэжлийн анги хичээллэх Галактик танхимд 46 хүн, Бархасбадь танхимд 36 хүн, бизнес Инкубатор орчин болох Луна танхимд  12 хүн хичээллэх боломжтой. Нийт 240 м.кв хичээлийн танхим, 5 багштай, хичээлийн цагуудийг сонгох боломжгүй, Зөвхөн тогтсон цагуудад суух боломжтой. 

 

Холбогдох ХАЯГ: http://mkit.mn/

 

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар