Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай олимп: Эрүүл тамирчин хөтөлбөр

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тусгай олимпийн спортын бус арга хэмжээнүүдийн хүрээнд “Эрүүл тамирчин” хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөрт бүх тамирчдыг хамруулах зорилготой бөгөөд үүнийг нь урамшуулж маш сайн чанарын пүүзийг тохирсон хэмжээг нь тааруулаад тэдэнд бэлэглэж байлаа. 

Энд Австрийн сайн дурын ажилчдын тоонд багтсан анагаахын сургуулийн оюутнууд дэлхийн дал орчим орноос ирсэн эмч нарыг үзлэг, шинжилгээ хийхэд нь тусална.

Тэд Messe Graz гэх аварга том байгууламжийн нэгэн давхрын баруун жигүүрийг бүхлээр нь эзэлсэн “Гараа хэрхэн зөв угааж хэвших”-ээс эхлээд “Ой тогтоолтоо хөгжүүлэх”, “Ясны сийрэгжилтээс сэргийлэх” зэргээр төрөлжсөн үзлэгийн арван зааланд бужигнаж байлаа.

“Эрүүл тамирчин” хөтөлбөр нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл амьдарч, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Үзлэгийн үеэр өөрсдийг нь оролцуулсан яриа, зөвөлгөө өгч хүндэтгэл үзүүлэх зарчимтай аж.

 

Тэдний дунд Б.Цэвэлмаа гэх монгол эмч ажилласан нь монгол тамирчдад ихээхэн дэм болсон юм. Тэрээр өнгөрөгч Лос Анжелесийн зуны Тусгай олимпын дараа МТОХ-оос бэлдсэн анхны “клиникийн захирал” алба хашдаг эмч  юм. 

Мөн манай улсад Азийн бүсийн дэмжлэгтэй 15 сургагч бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн удаагийн үзлэг, зөвөлгөө зохион байгуулж 450 орчим хүүхэд, тэдний эцэг эх, асран халамжлагчдыг хамруулжээ.