Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Английн шигшээ талбайдаа Литвын шигшээг хожлоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европ тивийн F хэсэгт учраа таарсан Англи-Литва улсын шигшээ багуудын тоглолт Английн ялалтаар өндөрлөжээ.

Алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Английн баг эхнээсээ илүү байж, гоолын боломж ч хангалттай үүсгэж байлаа. Тоглолтын эхний гоолыг эздээс Жермейн Дефо, Рахийм Стерлингийн дамжуулалтаар 21 дэх минутад гоол оруулсан байна. Өдгөө 34 настай Ж.Дефо  одоогийн байдлаар ДАШТ-ний урьдчилсан шатанд гоол оруулаад байгаа хамгийн хөгшин тоглогчоор тодроод байгаа юм.

“Би өөрийгөө дахин мэдэрлээ. Ийм тоглолтод ийм гоол оруулна гэдэг маш гоё юм” гэж Жермей Дефо тоглолтын дараа ярьжээ.

Тоглолтын эхний үед өөр гоол оролгүйгээр Английн давамгайллаар өндөрлөсөн юм. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 66 дахь минутад Адам Лалланагын дамжуулалтаар Жейми Варди гоол оруулж, Английн давамгайллыг улам баталгаажуулжээ. Хоёр дахь гоолын дараа Литвын шигшээ нэр төрийн гоол оруулах гэж хичээсэн ч тоглолт энэ хэвээрээ өндөрлөсөн юм.

Английн шигшээ урьдчилсан шатны “F” хэсгийг 13 оноотойгоор тэргүүлж байгаа бол тэдэнд хожигдсон Литва улсын шигшээ 5 оноогоор тавдугаар байрт бичигдэж байна.

Эх сурвалж: goal.com