Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Севол хөлгийг уснаас бүрэн гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гурав орчим жилийн өмнө Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсгийн далайд живсэн Севол хөлгийг уснаас гаргах ажиллагаа амжилттай боллоо. Севол хөлгийг өнгөрсөн Бямба гарагт тээвэрлэх ачааны хөлөг дээр байрлуулж чадсан байна. Одоо түүнийг хамгийн ойр Мокпо боомтод цаад тал нь Пүрэв гарагт багтаж хүргэх юм. Хурдтай ажиллавал Мягмар гарагт хүргэх боломжтойг Далай тэнгис, Загасны аж ахуйн яам Ням гарагт мэдээлжээ.

Хөлгийн ус, тосыг шавхах ажилд 2-3 хоног зарцуулах бол 87 км зайнд байгаа Мокпо боомтод хүрэхэд 12 цаг зарцуулах юм байна. Аюулгүй тээвэрлэхийн тулд боомтод хүрэх аялалын хурд цагт 10 км-ээс ихгүй байх ажээ.

Гурван жилийн өмнө болсон осолд 300 гаруй зорчигч амиа алдсаны ихэнх нь аялалаар явсан дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэднээс 9 зорчигчийн цогцос олдоогүй байгаа.

Севол хөлгийг боомтод хүргэсний дараа дотроос нь сураггүй болсон цогцоснуудыг эрэн хайх юм. Сураггүй бологсдын гэр бүлийнхэн хөлгийг гаргах ажиллагааны турш эрэг дээр найдвар тавин хүлээж байна.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон энэхүү осол нь Өмнөд Солонгосын далайн тээврийн түүхэнд хамгийн том гамшигт тооцогдож байгаа юм.

Засгийн газраас 85 тэрбум вон зарцуулсан Севол хөлгийг уснаас гаргах ажиллагааг Хятадын төрийн өмчит Shanghai Salvage компанийн тэргүүлсэн консерциум гүйцэтгэж байна.

 

Эх сурвалж: Korea Times