Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ тэргүүтэй холбоотнуудын байгаа олоогүй бөмбөгдөлтийн дараа Мосулын ажиллагааг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ тэргүүтэй холбоотнуудын агаарын цохилтод доод тал нь 150 иргэн амиа алдсан нь 2003 онд Иракийг эзлэн түрэмгийлснээс хойшх хамгийн олон энгийн иргэн хохирсон агаарын цохилт болж, дэлхийн улс орнуудын санааг зовоосон үйл явдал боллоо.

Үүнээс болоод Мосул хотын баруун хэсгийг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх байлдааны ажиллагааг түр зогсоож байгаагаа Иракийн армийн тэргүүн өчигдөр зарлажээ.

Бөмбөгдөлтөөс хойш долоо хоног өнгөрөөд байгаа ч өчигдрийн байдлаар нурангин дороос хүмүүсийн цогцос тасралтгүй гарсаар байна. Мосулын Жадида дүүрэгт гуравдугаар сарын 17-нд агаарын цохилт өгөхдөө Барууныхан Исламын улс бүлэглэлийг байгаа болгож байгааг зарлаж байв.

Тэд энэхүү ажиллагааг Иракийн армийн хүсэлтээр гүйцэтгэсэн гэж мэдэгдээд, энгийн иргэд үрэгдсэн явдлыг мөрдөн шалгаж байгаагаа зарлажээ.

Airwars хүмүүнлэгийн байгууллагын захирал Крис Вүүд “Жадидагийн хэрэг явдал бол сүүлийн хэдэн арван жилд миний үзсэн хамгийн аймшигтай нэг удаагийн агаарын довтолгоо байлаа. Гэтэл одоо холбоотнууд энгийн хүмүүсийг бай болгоогүй гэж тайлбарлаж байгаа нь Мосулд үрэгдсэн олон иргэний амь насыг үнэ цэнэгүй болгож байна” гэжээ.

“Бид саяхныг болтол Барууны холбоотнуудын довтолгоо Оросынхтой харьцуулбал иргэдэд хохирол бага учруулдаг гэж үздэг байлаа. Гэвч 2016 оны сүүлээс эхлээд энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэх явдал эрчимтэй нэмэгдэж, АНУ тэргүүтэй холбоотнуудыг харах олон нийтийн үзэл огцом өөрчлөгдөж байна” гэж тэр мөн хэлсэн юм.

Бямба гарагийн байдлаар баруун Мосулд сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг хориглож, тэднийг Иракийн цэргийн командлалтай холбоо барих боломжгүй болгоод байна.

Үүнээс өмнө агаарын довтолгооны дараа Исламын улс бүлэглэлийн байрлалууд цохилтод өртөлгүй үлдэж, эсэргүүцэл үзүүлсэн хэвээр байгааг Иракийн армийнхан гэрчилж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian