Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нарны аймгийн хялбаршуулсан зургийг хүүхдүүдэд зориулж гаргалаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 24
www.ikon.mn
Зураг зураг

Уран бүтээлч Э.Цогт, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр нарны аймгийн хялбаршуулсан зургийг хүүхдүүдэд зориулж гаргалаа.

Уг газрын зурагт нарны аймгийн гарагуудын байршил, хэмжээ болон нарыг хэдий хугацаанд тойрдог, дэлхийн улс орнуудын хөөргөсөн сансрын хөлөг, сонирхолтой баримтуудыг багтаасан хялбаршуулсан газрын зураг ажээ.

“Хүүхдүүд олон сувгаас мэдээлэл авдаг болсон. Тиймээс нарны аймгийн гараг түүний дагуулууд, хүн төрөлхтөн сансар огторгуйг хэрхэн судлах болсон зэргийг системтэйгээр ойлгуулахаар энэ газрыг зургийг хийсэн. Нарны аймгийн хялбаршуулсан газрын зураг хийхийн тулд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ажилчид, МУИС-ийн багш нартай хамтран зохион бүтээсэн юм” гэж уран бүтээлч Э.Цогт ярьсан юм.

Сансар судлалын шинжлэх ухааны үг хэллэгүүдийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд хянаж, засварлажээ.

Уран бүтээлч Э.Цогт өмнө нь Монгол орны газрын зураг, аймаг бүрийн онцлог, амьтны аймаг, ургамлын төрөл зүйл, байгалийн тогтоц зэргийг хүүхдүүд зориулсан байдлаар хялбаршуулан хийж байсан аж.

 Нарны аймгийн хялбаршуулсан зургийн нээлтийн ажиллагаанд ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа оролцож, хүүхдүүдэд сансар судлалын талаар тайлбарласан юм. 

Фото: 

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг