Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “МАШ САЙН” дүн авлаа

Сүхбаатар дүүрэг
2017 оны 3 сарын 24
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжаар “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 48, оперативын 1,080 цагийн багтаамжтай, 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Дадлага, сургуулийг удирдсан нийслэлийн ОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням хэлэхдээ “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагуудыг зохион байгуулалттай, өргөнөөр татан оролцуулсан дүүргийн Засаг дарга Х.Болормаа, түүний баг хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харъяа хэлтэс, алба, хороо, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 91 оноо буюу “МАШ САЙН” үнэлгээтэй дүгнэгдлээ” гэв.