Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК төлбөрийн картыг шуудангаар хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 24
Сурталчилгаа

ХасБанк харилцагчдынхаа захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар хүргэж өгөх үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. Уг үйлчилгээг Монгол Шуудан ХК-тай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд өнөөдөр тус хоёр байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү шинэлэг үйлчилгээ нь ХасБанкы дурын салбарт төлбөрийн карт захиалсан харилцагчдын картыг бэлэн болмогц Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад хүссэн газарт нь хүргэж, харилцагчийн гарт найдвартай өгөх бөгөөд банкны үйлчилгээг харилцагчид ойртуулж, амар хялбар болгосон шийдэл гэдгээрээ онцлог юм.

 

Гарын үсэг зурах ёслолын үеэр

ХасБанкны Мэдээллийн технологи, цахим банк хариуцсан захирал Сандип Хера

“Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн хөгжил, инновацийн үрээр банкны ихэнх төрлийн үйлчилгээ цахимжиж, үүнийг дагаад харилцагчид банканд ирж, дугаарлан цаг заваа барахаас аль болох зайлсхийдэг болсон.

ХасБанк ч энэ чиглэлд ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ харилцагчдадаа чанартай үйлчилгээг төвөг чирэгдэл бага, хурдан шуурхай хэр нь найдвартай хүргэх арга замуудыг бий болгосоор байна. Үүний нэгэн илрэл нь өнөөдөр зах зээлд нэвтэрч буй карт хүргэлтийн үйлчилгээ юм. Банкны үйлчилгээ хурдан шуурхай байхаас гадна хамгийн гол нь найдвартай байх ёстой.

Тийм ч учраас бид Монгол шуудан компанитай хамтран ажиллаж байна. Мөн тун удахгүй бид QR код, Cashback, Mobile 2.0 зэрэг технологид суурилсан үйлчилгээнүүдийг илүү шинэ түвшинд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.” хэмээн хэлж байлаа.

 

Захиалсан картаа хүргүүлж авахын тулд та заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд ХасБанкны дурын салбарт хандан картаа захиалах үедээ утасны дугаар, гэрийн хаягаа өгснөөр шуудангийн хүргэгч тантай утсаар холбогдон гэр, албан газар гээд хүссэн газарт тань хүргэж өгнө. Үнийн хувьд харьцангуй хямд буюу Монгол Улс дотор хаана ч байсан ердөө 2,500 төгрөг, харин олон улсад буухиа шуудангаар хүргэнэ.

ХасБанк цаашид дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, хурдан шуурхай, найдвартай хүргэхэд анхааран ажиллах болно.

Амьдралд – ашид хамтдаа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.