Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Таны ГАР УТАС, КОМПЬЮТЕРИЙН цаг зөв ажиллаж байна уу?

A.Жаргал
2017 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Монгол улсын засгийн газар зуны цагийн тоололд шилждэг хуваарийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Өмнөх засгийн газрын үед зуны цагийн хуваарийг сэргээж байсныг ийнхүү буцаасан билээ.

Энэ өөрчлөлт интернэтээс хамааралгүй ажилладаг цагнуудад нөлөөлөхгүй, хэвийн үргэлжилнэ. Харин ухаалаг гар утас, компьютеруудад янз бүрээр нөлөөлж, зарим нь буруу ажиллаж магадгүй.

Тиймээс доор үзүүлсэн цагтай өөрийн компьютер, гар утасны цагийг таарч байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ зөрж байвал таны төхөөрөмжийн програм шинэчлэгдээгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд цагаа гараар тааруулах, мөн гар утасны үйлдвэрлэгчийн програмын шинэчлэлийн талаар мэдээлэл авах хэрэгтэй болно.