Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн зарим ЕБС худалдахыг ХОРИГЛОСОН хүнсний бүтээгдэхүүн зарж байжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай’’хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш “Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хоёр шалгалт хийлээ. 
Нийтдээ Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 Ерөнхий боловсролын сургууль “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийснээс гадна 10 сургуульд Боловролын хяналт чиглэлээр иж бүрэн шалгалтыг хийсэн.

Энэхүү шалгалтад 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор гэсэн сургуулиудыг хамруулсан.

Боловсролын тухай хуулиар тухайн сургалтын орчныг зориулалтын дагуу хэрэглэх ёстой гэдэг заалт байдаг. Гэтэл дээрх арван сургуулийг шалгахад сургалтын орчныг гадны аж ахуйн нэгж байгууллагуудад гэрээгээр болон хувь хүмүүст түрээсээр ашиглуулдаг зөрчил гарсан байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Өөрөөр хэлбэл, спорт заал сурч боловсорч байгаа хүүхдүүдийн бие бялдараа чийрэгжүүлэх, хичээл орох л зориулалттай газар болохоос ямар нэг ашиг олох зүйл биш юм. Цаашид бид энэ талаар сургуулиуд дээр шалгалт хийх болно” гэлээ.


Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай" хөтөлбөртэй холбогдох асуудлаар үнэлгээ өгөхөд нийт хяналт шалгалтанд хамрагдсан 197 сургуулийн

  • 55 буюу 26% нь “бага эрсдэлтэй”,
  • 136 буюу 69.0% нь “дунд эрсдэлтэй”,
  • 6 буюу 5 % нь “их” эрсдэлтэй”,

159 сургуулийн цайны газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд

  • 25 буюу 15.7% нь “бага эрсдэлтэй”,
  • 126 буюу 79.2 % нь “дунд эрсдэлтэй”,
  • 8 буюу 5 % нь “их эрсдэлтэй” үнэлэгдсэн байна.

Их эрсдэлтэй газруудыг дурьдвал: ХУД-ийн Оном, 26, ЧД-ийн 50, 5, БГД-ийн 19, БЗД-ийн 202, 120, 137 дугаар сургуулиудийн “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд “Их” эрсдэлтэй дүгнэгджээ.


Хяналт шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчил
Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна. Дурьдвал: ХУД-ийн 60, 114, 34, 41, 18, БГД-ийн 19, СБД-1, СХД-ийн 9, 67, ЧД-ийн 5, 50, БЗД-ийн 21,53, 85, 79, 111, 132, 102, 120, 137, Амгалан Цогцолбор, УБ дунд, Төгс дэлгэрэх, Криллица
Цайны газруудын 32 хувь ньхүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчиж байна. Тухайлбал: ЧД-ийн 5, 2.3, 24, 37, 39, 49, 50, 57, 72, 117, СХД-ийн 12, 62, 65, 106, Тольт, БЗД-ийн 84, УБ лицей, И.ЭС.ЭМ, БГД-ийн 20, Оюуны төв, Радуга, 43, ХУД-ийн 18, СБД-ийн 1 дүгээр сургууль
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажпын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжпийн байгууллагаар гаргуулаагүй байна. Тухайлбал: ЧД-ийн 5, 50, СБД-ийн 1, БГД-ийн Оюун төв дунд сургууль гэх мэт
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, мөн 23 дугаар сургууль нь журманд заасан газраас өөр эмнэлгийн байгууллагаар дардас даруулсан байна. Тухайлбал: ЧД-ийн 17, 117, 139, 140-р сургуулийн бага ангийн багш ажилчид, гал тогооны ажилчид, ХУД-ийн 15 сургууль

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7,170,000 төгрөгийн шийтгэл ногдуулж ажилласан байна.

Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, тарагаар/ үйлчлэхээр болжээ.