Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: "Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирлын оролцогчид

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн "Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Хоёр дахь удаагийн Шоуны нээлт өнөөдөр "Салм" паб ресторанд болж, оролцогчдыг зарлаж байна. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

https://www.facebook.com/iKonNews/videos/642942122558026/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Гэр контент" группын гүйцэтгэх захирал н.Мэндбаяр " Энэ жил Боловсрол суваг телевизийн 10 жилийн ой тохиож байна. Нэвтрүүлгийн эхний дугаараас эхлээд ОХУ-ын чадварлаг баг хамт олон хамтран ажиллахаар болсон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жилийн оролцогчдын бүрэлдэхүүнээ бид маш анхаарч сонгосон байгаа. Маш олон фэнтэй, залуу уран бүтээлчид сонгогдсон байгаа.

Хамтран ажиллаж байгаа ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье" гэлээ.

"Эндемол Шайн" группын зөвлөх продюсер н.Норфа "Шоуны нэгдүгээр улирал маш амжилттай болсон. Бид маш баяртай байгаа. Хоёрдугаар улирлын сюрприз тун удахгүй задрах гэж байна. Дэлхийн 39 оронд хийгддэг энэ шоу Монгол Улсад хийгддэг болсонд бид маш их баяртай байна".

 
Гэрэл зургийг mpa.mn

Ч.Мядагмаа "Яг түүн шиг шоуны шагналын сан, оноо өгөх зарчим түрүү жилийнхтай яг адилхан байгаа" гэлээ.

Яг түүн шиг шоуны хоёрдугаар улиралд:

  1. Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар,
  2. Залуу дуучин А.Хишигдалай,
  3. "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү,
  4. Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг,
  5. БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо,
  6. Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/,
  7. Дуучин Б.Халиун нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Харин тэдэнтэй өрсөлдөх найм дахь оролцогчийг одоогоор нууцалж байгаа бөгөөд шоуны эхний дугаараас мэдэх боломжтой юм.

Хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-ын туршлагатай, мэргэжлийн артистууд ажиллахаар болсон байна. Тиймээс дэлхийн оддыг дэргэдээс нь харж буй мэт бодит мэдрэмжийг Яг түүн шиг шоуны хоёрдугаар улирлын тоглолтууд харуулах болно.

Оролцогчдын сэтгэгдэл:

 
Гэрэл зургийг mpa.mn

"Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү "Энэ шоунд оролцож байгаадаа маш баяртай байна. Энэ нэвтрүүлгийг улам илүү сайхан болгохын төлөө ажиллах болно. Эдгээр уран бүтээлчидтэйгээ хамт оролцох гэж байгаа даа маш баяртай байна. Мөн 8 дахь оролцогч тодорхойгүй байгаа".

 
Гэрэл зургийг mpa.mn

Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар "Яг түүн шиг шоунд оролцохоор өнөөдөр төрөл бүрийн хүмүүс оролцож байна. Бид бүх боломжоо ашиглаад энэхүү шоуг гайхалтай болгохоор ажиллах болно. Боловсрол телевизийн хамт олонтой бид маш сайн хамтарч ажиллах болно".

 
Гэрэл зургийг mpa.mn

Төгөлдөр хуурч Ами "Маш их зориг гарган оролцож байна. Ямар ч байсан бүх өөрийнхөө хүч чадлаараа оролцох болно".

 
Гэрэл зургийг mpa.mn

Дуучин Б.Халиун "Одоо 3 хүүтэй болсон байгаа. Ганцаарчилсан соло цомог гаргаж байгаа. Цаашдаа ганцаараа уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ шоунд оролцох саналыг би маш баяртай хүлээж авсан".

 
Гэрэл зургийг mpa.mn

Залуу дуучин А.Хишигдалай "Боловсрол ТВ ийм шоу хийж байгаад нь маш баяртай байна. Хүссэн шоундаа оролцож байна. Өмнөх жилийн шоунд оролцож чадаагүй. Энэ жил оролцохыг маш хүсэж байсан. Бүх зүйлээ харуулж оролцох болно".

 
Гэрэл зургийг Mpa.mn

БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо "Энэ саналыг анх сонсоод итгээгүй. Энэ саналыг тавьсанд Боловсрол ТВ-хэнд баярлалаа. Энэ шоунд оролцох болсондоо маш баяртай байна. Оролцогч нартаа бас амжилт хүсье".

 
Гэрэл зургийг mpa.mn

Шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үзэгчдийн хүртээл болно

"Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэй, олон улсын стандартын дагуу хийдэг учраас эхний улирлын шүүлт болон шалгаруулалтын зарчим энэ цуврал дээр ч хэрэгжих юм.

Шүүгчид 4-12 гэсэн оноог оролцогч тус бүрт өгөхөөс гадна оролцогчид өөрт таалагдсан үзүүлбэрт 3 гэсэн оноог өгнө. Ийнхүү оноонууд нэгтгэгдэж тухайн дугаарын ялагч тодрох юм.

Нэвтрүүлгийн дөрөв дэх шүүгчээр үзэгчид ажиллах бөгөөд өөрийн дэмжиж буй оролцогчдодоо мессэж илгээн оноо өгөх боломжтой. Мессэж саналын тодорхой хувийг нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулах юм байна.

Долоо хоног бүрийн Ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих болно.

Шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үзэгчдийн хүртээл болох аж.