Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баейрн Мюнхен, Вольфсбург клуб Хятадад төлөөлөгчийн газраа нээжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германы Бундеслигийн хоёр шилдэг болох Баейрн Мюнхен, Вольфсбург клубүүд БНХАУ-д байнгын төлөөлөгчийн газраа нээжээ.

Дээрх хоёр багийн удирдлагууд Германы Хөлбөмбөгийн холбоотой тохиролцоонд хүрсний үр дүнд Хятадад төлөөлөгчийн газраа нээх шийдвэр гаргасан байна. Баейрн Мюнхен клубийн тухайд БНХАУ-ын Шанхай хотноо байнгын төлөөлөгчийн газраа нээж байгаа бөгөөд Хятадын зах зээл болон бундеслигийн тоглолтуудыг хэрхэн нэвтрүүлэх талаар судалгаа явуулах ажээ.

Вольфсбург клубийн тухайд нийслэл Бээжин хотноо байрлах Ауди компанийн төв оффист төлөөлөгчийн газраа нээжээ. Нээлтийн ажиллагаанд дунджаар 200 гаруй хүн оролцсон гэж Вольфсбург клубийн твиттер хуудсанд мэдээлжээ.

Баейрн Мюнхен клубийг дэмжигчдийн тоо Хятадад 26 саяар хэмжигддэг бол Вольфсбург клубийн дэмжигчдийн тоо 1,5 саяар хэмжигдэж байна. Дээрх хоёр багууд ирэх жилүүдэд Хятадад хөлбөмбөгийн академи нээж, европын тавцанд гарах Хятад хөлбөмбөгчдийг бэлдэхээр болжээ. Хятадын засгийн газар Германы хөлбөмбөгийн холбоотой тохиролцсоны дүнд ирэх жил Германы клубүүдийн хөлбөмбөгийн академид 25 Хятад тамирчныг суралцуулах болоод байгаа юм.

Эх сурвалж: dw.com