Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Казах түмний баяр

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяраа тэмдэглэдэг. Энэ өдөр нь Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.

Наурызын баяраар Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг. 

Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг. 

Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.

Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж. 

Энэ жилийн Наурызын баяраар Казах түмэн уламжлал ёс дагуу баяраа өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүлжээ.


Ингээд зурагчин Б.Бямба-Очир казах айлд зочилж фото сурвалжилга хийснийг хүргэж байна.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг