Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

MICHELIN: Францын дугуй үйлдвэрлэгч дэлхийн хоолны урлагийн зэрэглэл тогтоогч болсон түүх

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

1900 онд байгуулагдсан автомашины дугуй үйлдвэрлэгч Мишелин компани өнөөдөр хоол хийх урлагийн зэрэглэл тогтоогч болоод байна. Анх тэд өөрийнх нь дугуйг худалдан авсан хүмүүст зориулж Францын авто зам дагуух ресторан, зочид буудлын гарын авлага гаргаж байжээ. Дугуйг нь авсан хүмүүс машинаар аялахдаа түүнийг нь ашиглана гэж үзсэн байна.

 

Гэвч энэ нь яваандаа ресторануудын үнэлгээ тогтоодог нэр хүндтэй үүрэг болон хувирчээ. Өнөөдөр Мишелиний гурван янзын зэрэглэл байдаг. Нэг одтой ресторан нь “ерөнхийдөө маш сайн” гэсэн үнэлгээтэй гэсэн үг. Хоёр одтой бол “зам хазайхад харамсахгүй” гэсэн утгатай, гурван одтой буюу хамгийн дээд зэрэглэл нь “тусгайлан зорьж очиход алдах юмгүй” ресторан гэсэн утгатай юм байна.

Одоогоор Францад Мишелиний гурван одтой 27 ресторан л байдаг гэнэ. Ийм зэрэглэл тогтоох арга маш нарийн. Өмнө нь сайн тогооч байсан хүмүүсийг шинжээч болгож тусгайлан бэлддэг. Шинжээч нар бусдад мэдэгдэлгүйгээр санамсаргүй ресторануудад зочлон үйлчлүүлж зэрэглэлийг шийддэг байна. Тэд хоолны чанар, тогоочийн ур чадвар, авьяас бүтээлч сэдэл, очих бүрт тогтвортой чанартай байж чадсан эсэхийг нь шинжилдэг ажээ.

Мишелиний гарын авлага одоо зөвхөн Франц биш, дэлхийн томоохон хотуудыг багтаах болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider