Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Ховд-Улаанбаатарыг 100 хувь хатуу хучилттай замаар холбоно

ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр тус аймгийг Улаанбаатар хоттой 100 хувь хатуу хучилттай замаар холбоно гэдгийг мэдэгджээ.

Сайд С.Бямбацогт “Баянхонгор Говь-Алтай аймгийн хооронд орхигдоод байгаа 200 гаруй километр замыг барьж байгуулах асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот руу бид 100 хувь хатуу хучилттай замаар хурдан шуурхай, бага зардлаар зорчдог болох юм” гэжээ. 

Дашрамд дуулгахад, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар оношлогооны төвийг шинээр барихаар болж, барилгын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болжээ. Ингэснээр баруун бүсийн оношлогооны төвийн хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх юм.

Ховд аймгийн Бүсийн оношлогооны төвд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн иргэд зорин очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Жилд 6,200-6,400 хүн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаж, 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байна.

Гэтэл энэ эмнэлгийн барилга 1974 онд баригдсан, баруун бүсийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ явуулахад хуучин барилга шаардлага хангахгүй байсан ажээ. Тиймээс 2008 оноос эхлэн шинэ оношлогооны төв барихаар яригдаж эхэлсэн ч хөрөнгө мөнгө байхгүй өнөөг хүрчээ. Энэхүү асуудлыг Засгийн газраас ийнхүү шийдвэрлэн энэ онд барилгыг барихаар болсон байна. 

 

Эх сурвалж: ХЗДХЯ