Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийн ТЭЗҮ гарчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх жилүүдэд хүнд үйлдвэрийн салбарт илүү анхаарч боловсруулах хэд, хэдэн үйлдвэр барих чиглэл баримталж байгаатай холбогдуулан хүнд үйлдвэр барих хэд, хэдэн төслийн ТЭЗҮ гарсан тухай тус яамнаас мэдээллээ. Тухайлбал зэсийн баяжмал боловсруулах, хар тугалгын үйлдвэр барих төслийн ТЭЗҮ дуусаж, хэлэлцүүлгийн шатандаа шилжсэн байна.

“Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Гацууртын  томоохон төслүүдийн хууль эрх зүйн орчныг тодорхой болгож дэмжинэ гэж харж байгаа. Хүнд үйлдвэрлэлийн салбарт ч бид анхаарна. Тухайлбал зэсийн баяжмал хайлуулах төсөл, хар тугалгын үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ТЭЗҮ-г гаргаад үндсэндээ дуусаж байна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар ярьсан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх жилүүдэд боловсруулах үйлдвэр барих, Уул уурхайн хуулийг батлуулах, энэ салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар болжээ.