Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал АГААРЫН БОХИРДОЛ, ГАДААД ӨР

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгчид олон нийтийн дунд явуулсан ээлжит судалгааны ажлынхаа үр дүнг өнөөдөр танилцууллаа.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа явуулсан судалгаагаар иргэдийн дундах өөдрөг үзэл одоо буурч, эдийн засгийн хүндрэл, авлигын талаарх олон нийтийн зовнил үргэлжилж байгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Судалгааны Төвөөс явуулсан ээлжит олон нийтийн санал бодлын тандах судалгааны дүн харуулж байна.

Энэ удаагийн судалгаагаар өөдрөг үзэл, хөөрөл зогссон, Монголын Засгийн газар юуны түрүүнд ард түмнийхээ санаа зовоосон асуудлуудыг шийдэх бодлого боловсруулж, шийдвэртэй ажиллах ёстой болж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн “Өнгөрсөн удаагийн судалгаагаар эдийн засгийн чанартай асуудлууд буюу ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт гэсэн асуудлуудыг Монголын хамгийн том асуудал гэж үзэж байсан.

Энэ судалгааны онцлог ололт нь зарим хүмүүс агаарын бохирдол болон гадаад өрийг хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн нь сонирхолтой байна. Ерөнхийдөө судалгааг хийснээр нийгэмд маш олон үр нөлөөтэй гэж итгэдэг.

 

Тухайлбал, олон нийт, эрх баригч, бодлого гаргагчид мэдээлэл олж авдаг. Ард түмэн юуг хүсч, чухалчилж, санаа зовж байна вэ гэдгийг аль аль талдаа мэдэж авдаг.

Судалгааны давтамжийн хувьд, бидний зүгээс дор хаяж зургаан сар тутамд нэг удаа судалгаа хийж байхыг зорьж байгаа. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин нэг судалгаа явуулна. Үүний дараагаар дараагийн судалгааныхаа давтамжийг тодорхойлно” гэлээ.

Судалгаанд Улаанбаатар хот болон 13 аймгийг хамруулж, цаашид дүүрэг болон сумдаар бүлэглэн бүсчилсэн байна. Түүнчлэн суурин болон алслагдсан орон нутгийн иргэдийг хамруулан судалгааг гүйцэтгэжээ.

Судалгааны үр дүнгээс
“Монгол Улс буруу чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн хувь хэмжээ өмнөх судалгаанаас 10 нэгжээр өсч 54 хувь болсон байхад "Монгол Улс зөв чиглэлд явж байна” гэж хариулсан иргэдийн хувь хэмжээ 9 нэгжээр (31-ээс 22 хувь болж) буурчээ.
"Монгол Улс буруу чиглэлд явж байна" гэж хариулсан иргэдийн 39 хувь нь эдийн засгийн тогтворгүй байдал, орлогын тэгш бус байдлыг шалтгаанаар нь нэрлэжээ.
Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал "муу" (52 хувь) эсвэл "маш муу” (30 хувь) гэж нийт оролцогчдын 82 хувь нь хариулсан бөгөөд энэ нь иргэд эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байсаар байгааг илтгэж байна.