Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Чежү арлыг 891 хууль бус цагаач орхин гарч байгаагийн дотор Монголчууд байгаа гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Чежү аралд амьдарч байгаа хууль бус цагаачдыг гаргах ажиллагааны хүрээнд нийт 891 хүнийг буцаасан тухай тус улсын хууль зүйн яам Мягмар гарагт мэдээлжээ.

Тус яамнаас гуравдугаар сарын 1-нд зарлахдаа хэрвээ гурван жилээс богино хугацаанд Чежүд амьдарч байгаа бол сайн дураараа буцвал эргэн ирэхэд нь хориг тавихгүй гэсэн юм. Энэ нөхцөл гуравдугаар сарын 31-ний дотор Чежүгээс явсан гадаадын иргэдэд үйлчлэх ажээ.

Өнгөрсөн онд нийтдээ 87 хууль бус цагаач Чежүг орхин явсантай харьцуулбал энэ удаагийн арга хэмжээ үсрэнгүй амжилттай байгаа нь энэ юм.

Арлыг орхин явагсдын дийлэнх нь Хятадууд байгаа бол дараа нь Монгол, Вьетнам, Тайландын иргэд байгааг хууль зүйн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times