Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

BBC сувгаар од болсон аав CNN сувагт ярилцлага өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

BBC сувгаар шууд ярилцлага өгөхдөө ажлын өрөөний хаалгаа түгжихээ мартсаны улмаас гэр бүлээрээ интернэт ертөнцийн од болсон профессор Роберт Кэлли өчигдөр CNN сувагт Хойд Солонгосын асуудлаар ярилцлага өгсөн байна.

Тэр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлэхдээ “CNN-ийн продюсер надад хаалгаа түгжихийг сануулсан” гэжээ.

Гэтэл олон хүн түүнд хандан хаалгаа түгжихгүй байх, хүүхдүүдээ оролцуулахыг хүссэн мессэжүүд илгээсэн байна. Нэгэн хэрэглэгч “Үгүй ээ! Бид Мэрионыг харахыг хүсч байна” гэсэн бол нөгөө нэг нь “хүүхдүүдээ оролцуул, гуйж байна”, “хаалгаа битгий түгжээч” зэргээр бичжээ.

Гэвч CNN-ий шууд ярилцлага ямар нэг алдаагүй болж өнгөрсөн байна. Профессор Кэлли олон нийтэд танил болсон өрөөндөө суугаад цаг орчим Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар ярьсаар дуусгажээ.

Олон хүн түүний ярьж байгаа зүйлийг анхаарахаасаа илүү хаалга хэзээ нээгдэх бол гэж хүлээж байсан гэдэг нь эргэлзээгүй.

 

Эх сурвалж: Mashable