Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Япон улс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын технологийг хэрхэн шийдэв?

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Барилгын бетон хийцийг чичиргээнд оруулсан туршилтын зураг

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг өнөөдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг байна.

1900-2000 оны хугацаанд 7-оос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, 8-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон гэсэн тооцоо бий.

2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа тохиолдож байна.  

Газар хөдлөлтийн талаар ярихад барилга байгууламжуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар заавал яригдах учиртай.

Нийслэл хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилж үзвэл, хамгийн их нь тоосгон барилга буюу 62 хувийг эзэлж байна. Доорх тоон үзүүлэлтээс ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгааг дэлгэрэнгүй харна уу. 

Япон улс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын технологийг хэрхэн шийдэв?

Харин дэлхий дахинд технологи, инженерчлэлээрээ тэргүүлэгч, газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй барилгын шийдлийг боловсруулагч бол Япон улс гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Энэхүү барилгын технологийг Монголд нутагшуулахыг зорин ажиллаж буй Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Суруга-Монгол ХХК-ийн технологитой танилцлаа.

“Суруга Монгол” ХХК нь  2002 онд байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаж байгаа бөгөөд "Japan Town" хорооллын төсөл нь 2005 оноос хойш нийт 480 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм.

Төслийн хүрээнд орон сууц, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилгааны дэд станц зэрэгийг барихаас гадна оршин суугчдынхаа тав тухтай орчныг бүрдүүлэх, хотхоны төлөвлөлтийг цогцоор нь шийдэхийг зорин Япон менеженттэй Эс Жи Ливинг ХХК-г байгуулан орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Суруга-Монгол ХХК-ийн Жапан таун хорооллын бүх барилга байгууламж Япон улсын инженерчлэлийн хийцтэй байдаг бөгөөд энэ удаад 95 айлын орон сууц баригдаж, 2017 оны гуравдугаар улиралд ашиглалтад бүрэн орохоор төлөвлөгдөөд байгаа аж. 

Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол барилгын арматурын хэсэг байдаг.

Тус хорооллын барилгын үндсэн дам нуруу болон гаднах хана, давхар хоорондын шалны арматурууд бүгд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 8 хүртэлх магнитудын чичиргээний туршилтад орсон байдаг бөгөөд давхар хамгаалалтын үетэйгээр угсрагддаг байна.

Мөн манай улсын өндөр зэрэглэлийн орон сууцнууд ихэнхдээ бүрэн цутгамал хэвээр хийгддэг бол сүүлийн үеийн барилга угсралтын технологид цутгамал угсармал технологи нэвтэрч байна.

Энэхүү угсармал төмөр бетон каркас болон хагас угсармал төмөр бетон каркасуудыг хослуулан хийсэн технологи нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй шийдэл юм. 

"Өөрөөр хэлбэл, бүрэн цутгамал хийцтэй байшин нь газар хөдлөлтийн үед цууралт даамжирч, тархдаг бол угсармал хийцтэй байшинд цууралт үүсэхэд зөвхөн тухайн угсарсан хэсэг цуурч үлдэж, цааш тархах нөхцөлгүй гэсэн үг" хэмээн төслийн багийнхан тайлбарласан юм.

Бичлэг: "Japan Town" хорооллын барилгын бетон хийцийг чичиргээнд оруулсан туршилт

Туршилтыг дөрвөн давхар барилгад хийсэн бөгөөд энэ нь газар хөдлөлт судалгааны төвийн томоохон туршилтуудын нэг юм. 1995 онд Кобэ мужын өмнөд хэсэгт болсон 6-8 магнетийн хүчтэй газар хөдлөлттэй адилхан хүчээр туршилт хийхэд амжилттай болжээ.

1995 онд Кобэ мужид болсон “ЖМА Кобэ давалгаа” нэрт газар хөдлөлтөд маш олон барилга байгууламж эвдэрч сүйдсэн бөгөөд тухайн үеийн Осака бүсийн газар нутаг орчмын хамгийн томд тооцогддог тохиолдол ажээ. 
 2017 оны III улиралд ашиглалтад орох орон сууцны загварууд
 
 
 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.