Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Эдийн Засгийн Чуулган 2017" сар гаруй хугацаагаар хойшиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Монголын Эдийн Засгийн Чуулган 2017" сар гаруй хугацаагаар хойшилсныг зохион байгуулагчид мэдээллээ. "Монголын эдийн засгийн чуулган 2017" энэ сарын 30,31-нд зохион байгуулагдахаар товлогдсон байсан юм. 

Тэгвэл чуулган сар гаруй хугацаагаар хойшилж тавдугаар сарын 4, 5-ны өдөр зохион байгуулагдах болсныг мэдэгдлээ. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулахаар болжээ.  МЭЗЧ 2010 оноос хойш өдгөө 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Уг чуулганаар бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож, олон асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргадгаараа онцлогтой.