Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чехийн Элчин сайдын яамны гадаа иргэд цугларчээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамны өмнө Монгол иргэд цугларчээ. 

Чехийн Элчин сайдын яамны цахим хуудаснаас ярилцлагад орох ёстой байсан 200 гаруй Монгол иргэний нэр алга болжээ. Ийнхүү иргэд визний бүртгэлийг шууд устгасан явдлыг эсэргүүцэн цугласан аж.

Гэтэл Чех улсын Элчин сайдын яамнаас ямар ч тайлбар өгөөгүй байгаа гэнэ. 

Энэ талаар Иргэн Х.Буяннэмэх "Бид 12:00 цагаас хойш энд цуглаж, сая Элчин сайдын яам руу хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай цуг орох зөвшөөрөл авсан. Гэхдээ одоохондоо ороогүй л байна. Яагаад визэнд орох цаг хойшлогдож, зарим нь цуцлагдсаныг тодруулах гэсэн юм" гэлээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг