Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад эмэгтэй гэрлэх санал тавих гэж 900 такси хөлсөлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зүүн Хятадын Зоушань хотын иргэн эмэгтэй найз залуудаа гэрлэх санал тавихын тулд 900 гаруй такси хөлслөн сурталчилгаа явуулахдаа 10,000 юань (3.5 сая төгрөг) зарцуулжээ.

Таксинуудын дээр байрлах LED самбар дээр эмэгтэйн гэрлэх санал өнгөрсөн Пүрэв гарагийн орой 17:00-19:00 цагийн хооронд тасралтгүй гарсан байна.

Гарсан текст нь “Зан Жянфэн, би чамтай гэрлэмээр байна, чи зөвшөөрөх үү?” гэсэн агуулгатай байжээ.

Мэдээж ингэж гуйлгасан залуу зөвшөөрч, орой нь цэцэрлэгт хүрээлэнд, найзуудынхаа өмнө тэд уулзаж хүсэлтийг хүлээн авсан байна.

Таксиг ашиглаж гэрлэх хүсэлт тавих арга Зоушань хотод анх удаа хэрэглэгдэж байгаа нь энэ биш. Өнгөрсөн оны зургаадугаар сард нэгэн эр хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэх гэж 10 хоногийн турш нэгэн компанийн таксинуудыг хөлсөлж байсан юм.

Хятадын сошиал сүлжээний хэрэглэгчид эмэгтэйн зоригийг гайхан магтаж байгаа бол зарим нь “мөнгөтэй гэдгээ харуулах сайхан арга” гэж хошигнож байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post