Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Рома багийн захирлуудын зөвлөлд Ф.Тотти багтана

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Италийн нийслэл хотын багт бүх насаараа зүтгэсэн Франческо Тотти Рома багийн спортын асуудал хариуцсан захирал болно гэж тус багийн ерөнхийлөгч Жеймс Паллотта ярьжээ. Өдгөө 40 настай Ф.Тотти дахин нэг жил тоглоно гэж байгаа ч ерөнхийлөгчийн зүгээс дараа жилээс эхлэн захирлын суудалд сууна гэж мэдэгджээ.

“Бид аман байдлаар энэ асуудал дээр тохиролцож чадсан. Харин хэзээ албан ёсоор гэрээ байгуулах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Рома багийн амин сүнс нь Франческо Тотти байсаар ирсэн байх ч болно” гэж Рома багийн ерөнхийлөгч Жеймс Паллотта ярьжээ.

Рома багийн одоогийн менежер Лучиано Спалетти энэ мэдээг талархан хүлээн авсан бөгөөд цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэж мэдэгдсэн байна.

Франческо Тотти нь 1992 оноос нийслэл хотын Рома багт хүчин зүтгэж, 612 тоглолтод 250 гоол оруулжээ.

Эх сурвалж: espnfc.com