Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн сард 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч хоёрдугаар сард нийт 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ. Зээлдэгчээр нь авч үзвэл 909 зээлдэгч шинээр нэмэгдэж, улсын хэмжээнд ипотекийн нийт зээлдэгчдийн тоо 89.8 мянгад хүрсэн байна.

Ипотекийн зээлийн тухайд бусад зээлтэй харьцуулбал чанаргүй зээлийн эзлэх хэмжээ туйлын бага байдаг ажээ. Тодруулбал нийт ипотекийн зээлд чанаргүй зээлийн хэмжээ 1.6 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.8 хувиар хэмжигдэж байгаа юм.

Дашрамд дуулгахад өнгөрөгч хоёрдугаар сард ипотекийн зээлд хамрагдсан иргэд 30.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн байна.