Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн төлөв эерэг байгаа тул Бодлогын хүүг хэвээр үлдээжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 17-ны өдөр Монгол Банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Хадгаламж болон инфляцийн түвшин сайн байгаа болон гадаад зах зээл дэх сэргэлттэй нөхцөл байдлаас үүдэн хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

“Зөвлөлийн хуралд оролцсон нэг гишүүн бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан ч үлдсэн гишүүд хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс баримталж байгаа бодлого зэргээс шалтгаалан бууруулах эсвэл өсгөх талаар шийд гаргана” гэж Монгол Банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярьлаа.

Монголын эдийн засгийн төлөв байдал богино хугацаандаа эерэг, гадаад зах зээл дэх нэр хүнд сэргэж байгаагаас шалтгаалан гишүүд Бодлогын хүүг хэвээр үлдээхээр болжээ.

Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн 12-р сарын 20-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 14 хувьд хүргэж бууруулсан юм.