Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Иванка Трамп цагаан ордонд өрөөтэй болжээ

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч ДоналдТрампын том охин Иванка Трамп Цагаан ордонд өөрийн гэсэн ажлын өрөөтэй болжээ. Гэхдээ Засгийн газрын ямар нэг албан тушаалд томилогдохгүй гэнэ.

Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болж, тангаргаа өргөснөөс хойш Иванка Цагаан ордны баруун жигүүрт үе үехэн харагдаж, томоохон уулзалтад оролцож байсан юм. Саяхан гэхэд Германы канцлер Ангела Меркелийн Д.Трамптай хийх уулзалтад ч Иванка оролцсон удаатай. Тэгвэл эдүгээ бүсгүй Цагаан ордонд өөрийн гэсэн ажлын өрөөтэй болж, улс төрийн холбогдолтой нууц мэдээллийг авах эрхтэй болсноос гадна, Ерөнхийлөгчийн зөвлөхтэй адил үүрэг гүйцэтгэхээр болсон байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Жэйми Горелик “Политико” сайтад ярьжээ. 

Тэрбээр “Ерөнхийлөгчийн том хүүхэд эцгийнхээ засаг захиргааны ажилд оролцдог байсан тохиолдол /прецедент/ өмнө нь гарч байсан. Хэдийгээр Иванка төрийн тэргүүний зөвлөх биш ч гэсэн сайн дураараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм” гэсэн байна.

Иванка Трампын нөхөр Жаред Кушнер ч гэсэн хадам эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж буй билээ. Ж.Кушнер өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй төдийгүй, улс төрд хүчин зүтгэсэн туршлагагүй нэгэн юм.

Зураг