Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөн билгийн тулаан-Монголд" шоуг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр хийнэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 22
Сурталчилгаа

-Оролцогчдын бүртгэл эхэллээ-

Эрхэм та зөн билэг, зургаа дахь мэдрэхүй, зэрэгцээ ертөнц гэдэг ойлголтуудад итгэдэг үү? Нөгөө ертөнцтэй холбоо тогтоож, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн дундах нууцлаг үнэнийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч чаддаг далд авъяастнууд бидний дунд оршин байдаг болов уу?

Эдгээр сонирхолтой хийгээд нууцлаг асуултуудын хариулт тун удахгүй тодрох нь ээ. 

Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, үзэгч таны мэлмийд оюуны хөрөнгө оруулалт хийсээр ирсэн NTV телевизийн хамт олон “Зөн билгийн тулаан-Монголд” шоу нэвтрүүлгийг орон даяар, албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэх гэж байна. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цуглах зөн билэгтнүүдийн авъяасыг олон арван сонирхолтой тэмцээнээр сорин, таны олж мэдэхийг хүссэн нууцыг шоу хэлбэрээр, сонирхолтой бүтээл болгон үзүүлэх юм.

 

Их Британийн телевизийн “Psychic Challenge” шоу нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландийн “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Украин, Болгар, ОХУ гэх мэт дэлхийн 20-иод улсад албан ёсны форматаар үзэгчдэд хүрч байжээ.  

Харин үзэгч та бидний хамгийн сайн мэдэх ОХУ-ын “Битва Экстрасенсов” шоуг NTV телевиз байгуулагдсан цагаасаа эхлэн албан ёсны эрхтэйгээр орчуулан та бидэнд хүргэсээр ирсэн. Тийм ч учраас зөн билэг, далд ертөнцийн нууцыг тайлахаар Монголынхоо зөн билэгчдийг цуглуулан, тэдний авъяас чадварыг олон түмэнд хүргэх үүдийг нээхээр бэлтгэл ажилдаа оржээ. Мэдээж шоуг албан ёсоор бэлтгэн хүргэх учраас урьд өмнө нь Монголд зохиогдож байсан зарим нэвтрүүлгүүдээс хийц, агуулгын хувьд ялгаатай, чанарын өндөр түвшинд үзэгч таны мэлмийд хүрэх болно.     

Энэхүү нэвтрүүлгийн худалдааны эрхийг эзэмшдэг, Их Британийн “Зодиак медиа” агентлагийн продюсер В.Элейна ийн ярьж байна.  


- “Зөн билгийн тулаан” шоу дэлхийд алдартай томоохон төсөл. Энэ шоу яагаад дэлхийн сая сая үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болсон тухай сэтгэгдэлээ хуваалцахгүй юу? 

- Юуны өмнө монголчуудад, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Тийм ээ, энэ бол яах аргагүй том төсөл. Зөн билэг, далд ертөнцийн тухай ойлголт бол хүн төрөлхтний хувьд бараг хайр дурлалын дараа орж болохуйц сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Та бидний эргэн тойронд байдаг өвөрмөц мэдрэхүй нь хөгжсөн хүмүүсийн бодит чадварыг олон түмэнд түгээнэ гэдэг гайхалтай ажил. Тийм учраас энэ шоу дэлхийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болсон байх.

Шоу маань нийт 20 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр цацагдаж байна. Орон бүрт өөрийн онцгой чадвараараа тодорсон гайхалтай зөн билэгтнүүд бий.

Тэдний хувьд бол энэ шоу том боломж юм шүү.

- Харин одоо Монголд албан ёсны эрхтэйгээр хийгдэх гэж байна. Монголыг дараагийн хамтрагчаараа сонгох болсон шалтгаан юу вэ?

- Авьяаслаг зөн билэгтнүүдийг хайж олох бидний аялалын энэ удаагийн зогсоол Монгол улс боллоо.

Монголчууд бол Төв Азийн цээжинд орших, олон зууны гайхалтай түүхийн гэрч болсон агуу үндэстэн. Тэнд далд ертөнцтэй холбогдсон, зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлсэн авъяаслаг зөн билэгтнүүд олон бий гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас манай шоу Монголд албан ёсны эрхтэйгээр хийгдэх болсондоо тун баяртай байгаа шүү.  

- Та бүхэнтэй хамтран ажиллах NTV телевизийн тухай таны сэтгэгдэл?

- Тийм ээ, бид хамтрагчаараа  NTV телевизийг сонгож, санал тавьсан.

“Зөн билгийн тулаан” шоуны орос хувилбар олон мянган үзэгчийн талархалыг хүлээсэн төсөл болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин NTV телевизийн хамт олон энэ хувилбарыг албан ёсоор орчуулан Монголынхоо үзэгчдэд амжилттай хүргэж чадаж байгаа. Тиймээс тэдэнд шоутай холбоотой мэдлэг мэдээлэл, мөн хүлээж авахад бэлэн байнгын үзэгчид байна. Энэ бол том давуу тал.

Мөн мэдээж олон жилийн уран бүтээлийн туршлагыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Төсөл маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монголын үзэгчидтэйгээ удахгүй уулзацгаая. Нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө сорихийг хүссэн хэн бүхний өмнө үүд хаалга нээлттэй. Мөн таны дэргэд байгаа хэн нэгэн нууцлаг авъяастан бий бол та түүнд заавал дуулгаарай.                        

Шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 2017 оны 03 сарын 21–нээс эхлэн 04 сарын 14-ний өдөр хүртэл Хан-Уул дүүрэг, Капитал хаус, 5 давхарт байрлах NTV телевизийн байранд бүртгүүлж болох нь ээ.

Мөн online бүртгэл давхар явагдаж байгаа бөгөөд, та энд дарж хаягаар мэдээллээ ирүүлээрэй. 
Бидэнтэй холбогдох утас : 90054365

NTV телевиз 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.