Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн танхимд 3.2 кг хүү төрлөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр иргэдийн төлөөлөгч эмэгтэй нярайлж, Шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авчээ.  Амаржсан эх Б.Чимгээ 3 кг 200 грамм жинтэй хүүтэй болсон байна. 

Б.Чимгээгийн хувьд иргэний үүргээ биелүүлж, шүүх хуралд уригдан оролцож байжээ. Гэтэл гэнэт төрөхийн өвдөлт эхэлж, түргэний эмч нар ирж амжаагүй байхад хүүхэд төрсөн байна. Түүний 4 дэх хүүхэд ийнхүү шүүх хурлын танхимд мэндэллээ. 

Энэ мэдээллийг Шүүхий Ерөнхий Зөвлөлөөс албан ёсоор баталгаажуулав.